NORPHEI ART галерейн танилцуулга

Паксмонголика Калчерс ХХК нь 2017 онд Norphei Art галерейг үүсгэн байгуулж уран зураг болон дүрслэх урлагийн бүхий л төрлөөр үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Монголын соёл урлагийн байгууллагууд нь залуу үеийг монгол үндэсний соёл, урлаг, эх хэл, түүх, ёс заншил, өв уламжлалаасаа суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эх орноороо бахархах, хайрлан хамгаалах, хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах, монголчуудын үнэт зүйлсийг таниулахад манлайлан ажиллах үүрэгтэй билээ.

Иймээс Norphei Art галерей нь хүүхэд залуучуудыг урлагийн мэдрэмжтэй болгон төлөвшүүлэх, гоо сайхан, ёс зүйн харилцаанд нь эерэгээр нөлөөлөх, орчин үеийн Монголын болон олон улсын дүрслэх урлагийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор уран бүтээлийн хамтарсан болон бие даасан үзэсгэлэнг цувралаар олон нийтэд хүргэж байна.

Мөн зураач, уран бүтээлчдийнхээ уран бүтээлийг гадаад орнуудад сурталчлан таниулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан ажиллаж байна. Урлагт хайртай, түүнээс таашаал авч амьдралдаа өнгө нэмэхийг хүсдэг хүн бүхэнд манай галерейн үүд хаалга нээлттэй байх болно. 

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК