АГШИН

Агшин” уран бүтээлийн үзэсгэлэнгийн  хэвлэлийн мэдээ

Орчлон хорвоо дээр оршин буй, амьд бүхэн бүрэлдэн бий болсон цагаас эхлэн цаг хугацаа, орон зайг туулах нь дамжиггүй. Цаг хугацааны хамгийн  бага хэмжүүр болох агшин хором, минут, секундэд аливаа зүйлс хувьсан өөрчлөгдөж, төрж бий болж, үхэж алга болдог. Энэ цаг хугацаа харилцан адилгүй өнгөтэй. Бас өөр өөр газар өөр өөр цаг үед тэр агшин давтагддаг ч байж болох. Энэ үзэсгэлэнгээрээ уран бүтээлч миний сэтгэл зүрхнээс гарах агшнийг бийр будаг, уран сэтгэлгээ, дүрслэх урлагийн хэлээр өгүүлэхийг эрхэм болгов. Агшин үзэсгэлэнд 30-аад уран бүтээл дэлгэгдэж дүрслэх урлагийн реализм, модернизм, абстрактизм, минимал абстрактизм урсгал чиглэлүүдээр өөрийн өнгө аяс, арга ажиллагаанд тулгуурлан бүтээсэн. Нэг дүрслэл, нэг арга ажиллагаанд баригдалгүй өөрийн арга барилаа баяжуулан эрэл хайгуул хийсэн үзэсгэлэн болно. Миний энэ удаагийн агшинд бүтээсэн бүтээлүүдтэй танилцаж, дараа дараагийн агшин хором, цаг үед бүтээх их замд минь өнгө нэмэх болтугай.

Хүндэтгэсэн: Зураач

Шаравдоржийн Сүхбат

2019.08.08

 

 

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК