АМГАЛАН ОРШИХУЙ

T.Тэргэл

“Амгалан -Оршихуй” анхны бие даасан үзэсгэлэн

Монгол хүн эрт үеэс эх нутгаа дээдлэн хүндэтгэх гайхалтай зан заншлыг бүрдүүлэн бий болгохын зэрэгцээ үр хүүхдүүддээ үеэс үед уламжлуулсаар иржээ.

Харин XXI зууны Монгол хүмүүн хотын зав чөлөөгүй амьдралд уусан дасаж,  онгон байгаль, зэрлэг ан амьтдаасаа ч хөндийрөн холдсоор өдгөө Монгол орны хосгүй сайхан чимэг болсон ан амьтад минь улам багассаар байгаа юм. Иймд залуу уран бүтээлчийн хувьд өөрийн анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээр тал, хангай, говь нутгийн жинхэнэ эзэд болсон нэн ховордсон зэрлэг амьтдыг бодитоор дүрсэлж, өнгө будагтай хослуулан, үзэгч таны сэтгэлийн мэлмийд хүргэхийг зорисон билээ. Үзэсгэлэнд Монголын улаан номонд бүртгэгдсэн Мазаалай, Халиун буга, Эдлэг шонхор, Цагаан ирвэс гэх мэт олон ховор амьтад багтсан агаад гоо үзэсгэлэн төгөлдөр цэцэгс, ургамлууд бүхий 20 гаруй бүтээлүүд дэлгэгдсэн болно.

Боловсрол:

2010-2011 СУИС – ДДУС /Монументаль уран зураг/

СУИС–ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС (2010-2011он)-ийн Монументаль уран зургийн чиглэлээр МУСГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт Ц.Нарангэрэл багшийн удирдлага дор тус тус суралцжээ.

2011-2017 Воронежийн Урлагийн Их Сургууль / Суурь уран зураг/, Специалитет

ОХУ-ын Воронеж хотын “Воронежийн Урлагийн Их Сургууль”-д (2011-2017он) /Специалитет/ И.В. Александров, В.Е. Шпаковский/Ph.d/ нарын удирдлага дор суурь уран зургийн чиглэлээр суралцаж төгссөн ба  суралцах хугацаандаа бүсийн залуу уран бүтээлчдийн “Автопортрет”, “ФОРМАТ”, “Залуу зураачдын үзэсгэлэн #СТАРТ” зэрэг үзэсгэлэнд амжилттай оролцож байсан.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК