BID

BID ОРШИН БАЙЖ БИ ОРШИНО

Зураач Ундраагийн “BID” 3 дахь бие даасан үзэсгэлэнгийн нээлтэнд урьж байна. “Бид оршин байж би оршино”. Бидний нэгдмэл оршихуйн шинэ ертөнцөөр аялаарай.

Үзэсгэлэн 2019/8/26- 9/2- нд BlueMon Center-д байрлах Norphei Art Gallery-д зохион байгуулагдана.

Нээлтэнд ирсэн та бүхэнд Зураач Ундраа өөрийн гарын үсэгтэй U-MANDALA bid edition номыг бэлэглэнэ.

Зураач Ундраа нь хүүхэд, гэр бүл, байгалийн сэдвээр уран бүтээлээ туурвидаг.

Тэрээр хүний сэтгэлийн гүнд тоосонд дарагдан мартагдсан байдаг байгалийн зөн мэдрэмж, хүүхэд насныхаа гэгээн хүсэл тэмүүлэл, өөдрөг мэдрэмжийг сэргээж, өдөр бүрийг шинэ өнгө будгаар эхлэхэд зориулж бүтээлээ туурвидаг.

1998 онд Соёлын дээд сургуулийн Монгол зургийн анги, 2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн анги дүүргэсэн.

2006 оноос 40 гаруй удаагийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцсон. 2012 онд “Яруусахуй урлан”, 2015 онд “Undra 2015” бие даасан үзэсгэлэнгээ тус тус толилуулсан.

Түүний бүтээл Монгол, Герман, Белги, Хятад, Япон, Солонгос, Куб зэрэг дэлхийн 10 орчим орны цуглуулагчид болон хүүхдийн байгууллагад хүрсэн байдаг.

2010 онд “Дээд эрүүл мэнд”, 2014- 2017 он “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р дэвтэр, 2018 онд Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номны зураг чимэглэлийг бүтээсэн.

Ундраа нь “Монгол блогчид” наадам, TEDxWomen, UBTwestival, “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэн зэрэг хүмүүнлэг, олон нийтийн үйл ажиллагааг өөрийн уран бүтээлээр дэмжиж оролцсон хүмүүнлэг уран бүтээлч билээ.

Мөн өөрийн бүтээлээр бэлэг дурсгалын олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн дэмжигчиддээ хүргэсэн.

2018 онд U Mandala номоо таны дотоод чинад дүрслэлээ өөрийнхөөрөө урлан бүтээхэд зориулан бүтээсэн байдаг.

Харин энэ удаагийн Үзэсгэлэнгийн орлогынхоо тодорхой хэсгийг Баянзүрх хайрханыг ойжуулах World Garden Mongolia санаачилгыг дэмжихээр ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар, бүтээлч Монголчуудын нэгдэл Үндэстэн Баг, Creative Mongolia баг ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн мессеж:

BID ОРШИН БАЙЖ БИ ОРШИНО

BID НИЙ ХАМГИЙН САЙХАН ӨДӨР ӨНӨӨДӨР

BID НИЙ ИЖИЛ ТАЛУУД ИЛҮҮ ОЛОН

BID ТАНИАС САЙХНЫГ ОЛЖ ХАРНА

BID НЭГДМЭЛ

BID НЭГ ГОЛООС УНДААЛДАГ

BID НЭГ АГААРТАЙ

БИГЭЭС BIDРҮҮ

BID НЭГ УНДРАГАТАЙ

BID НЭГ Л ЗҮРХТЭЙ

Уран бүтээлч, зураач УНДРААгийн танилцуулга мэдээлэл 

Боловсрол / ажил

2019 оноос Creative Gallery хамтран үүсгэн байгуулагч

2011 оноос Шинэ үе урлаг нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн

2009 оноос Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач

2000- 2005  Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн анги (Баклавр)

1996- 1998  Соёлын дээд сургуулийн Монгол зургийн анги

Үзэсгэлэн

2019 BID бие даасан үзэсгэлэн, Norphei Art Gallery

2015 UNDRA 2015 бие даасан үзэсгэлэн, Central Art Gallery

2014 Шилдэг бүтээлийн үзэсгэлэн, МУЭ

2013, 2014   Love in Art, Цэцэгс үзэсгэлэн, Блью Мүүн галлерей

2013 “Нэгэн нүүдлийн газар” хамтарсан үзэсгэлэн, МУЭ

2013 “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэн, ДУМузей

2012  “Яруусахуй урлан” бие даасан үзэсгэлэн, ДУМузей

2012   Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн, Вьетнам улс

2012  “Элсэн цунами”, “Усгүй урсгал” үзэсгэлэн, МУЗГаллерей, ДУМузей

2011   “Дөрвөн ертөнц” хамтарсан үзэсгэлэн, МУЭ

2011    “Цөлжилт урлагт” төслийн үзэсгэлэн, Занаду галлерей

2009- 2014  “Гранд” Монгол, Солонгос залуу уран бүтээлчидийн үзэсгэлэн

2007   “Монголын говь” үзэсгэлэн, Солонгос улс

2006- 2012  “Алтан бийр”, МУЭ

2006- 2010  “Шинэ урлаг” үзэсгэлэн, Шинэ үе урлаг нийгэмлэг

2006  “Төгс мэдрэмжийн эрэлд- 1”, Занаду галлерей

2006  У.Ядамсүрэнгийн нэрэмжит үзэсгэлэн, Чингис хаан галлерей

2005- 2015  МУЭ Хорооны “Хавар”, “Намар”, “Эмэгтэйчүүд”, “Монголын сайхан орноор” үзэсгэлэн

2002            “Шинэ салхи” үзэсгэлэн, ДУДС

Ном, чимэглэлийн бүтээл

2018 онд U- Mandala мандала номын зохиогч, зураач

2018 онд Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номын зураг чимэглэл

2014- 2017 он “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р цувралын зураг чимэглэл

2010 он “Дээд эрүүл мэнд” номын зураг чимэглэл

Гаргасан амжилт

2012 Вүмэн экспо ёслолын ажиллагаа, “Сонгодог эмэгтэй уран бүтээлч” цом

2012 Вьетнам улсын Минн Лонг шаазангийн үйлдвэр, шаазан эдлэл чимэглэх уралдааны тусгай шагнал.

2008 “Tiger Translate” бүтээлийн уралдааны 3-р байр

2008 Дэлхийн энхийн их наадмын Уран зургийн бүтээлээр тусгай байр

2002, 2004 он Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн шилдэг оюутан

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК