БУЛАН-2

О.Энхтайван зураачийн тухай товч мэдээлэл

Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Очирбатын Энхтайван нь Contemporary art (Орчин үеийн урлаг) болон абстракт ба холимог техникээр зурдаг дүрслэх урлагийн шилдэг залуу үеийн төлөөлөл юм. Тэрээр Дүрслэх урлагийн сургуулиа төгсөөд тасралтгүй 20 гаруй жил уран бүтээлээ туурвисаар байна. Нийт 100 гаруй үзэсгэлэнд оролцсоноос: Бие даасан 6, хамтарсан үзэсгэлэн 70 гаруй,  олон улсад 20-иод үзэсгэлэнд оролцоод байна. Хамгийн сүүлд “Урлагийн олимп” гэгддэг Венецийн биеннальд “Lost in Tengri” буюу “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” нэртэй хамтарсан үзэсгэлэнд зураач О.Энхтайван ”Үйлийн үр” видео инстоляци ажлаараа амжилттай оролцлоо. Уг үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь өнөөгийн монгол оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулмагдсан асуудлуудыг хөндсөн юм.

Мөн дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн 2017 оны 10 сарын 06-аас 10-р сарын 22-ны хооронд Монголын Уран зургийн галерейд гарч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн зөвлөл 2017 оны улсын санд худалдан авах бүтээлүүдэд О. Энхтайваны Булан уран зургийн бүтээлүүдийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэлээ.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК