ГЭРЭЛТ ЗАМБУУЛИН-5

Ахмад зураач, уран бүтээл С.Болдбаатарын  “Гэрэлт Замбуулин 5”  бие даасан үзэсгэлэн  Norphei Art Gallery – д  2020 оны 4 сарын 13 наас дэлгэгдээд байна.

Зураач С.Болдбаатар нь  МУЭ-ийн ахмад гишүүн төдийгүй ШУТИС-ийн Дизайны сургуульд  зургийн багшаар 20 гаруй жил багшилсан сурган хүмүүжүүлэгч билээ.

Тэрээр гадаад дотоодын олон үзэсгэлэнд амжилттай оролцож ирсэн тухайлбал:

Германы “Nord Art 2015”, Франц-ийн “LAVAL 2013”фестиваль, “Тайваны соёлын  өдрүүдийн үзэсгэлэн 2010”, “Монголын салхи” 2017,2018,2019 олон улсын пленерт сонгогдож оролцсон.МУЭ, Дүрслэх Урлагийн 45 жил өөрийн авьяас хүчээ зориулж буй олны танил нэртэй зураач юм.

Зураач энэ удаагийн үзэсгэлэнд чөлөөт сэтгэлгээний зохиомж, түүхэн судалгааны бүтээл, хүмүүсийн дотоод сэтгэлийн гүн  ухаан, агаарлаг хөгжимлөг аясаар хийсэн 20 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлж байна. Уран бүтээлч өөрөө ямагт шинийг эрэлхийлж шинэлэг бүтээлүүд тууриваж байдаг  онцлогтой.ийнхүү ахмад уран бүтээлчийн залуу урлагийн ертөнцөөр аялна уу.

 

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК