ГЭРЭЛТ ЗАМБУУЛИН III

“ГЭРЭЛТ ЗАМБУУЛИН III” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн

Модерн, Контемпорари уран зургийн төрөлд хамаарах тод, зөөлөн өнгийн хослол, уусалт хөгжимлөг өнгө аяс, эртний цадиг, гүн ухааны гэж болох дотоод сэтгэхүйн дүрслэлүүд бүхий зохиомж, хөрөг, байгалийн үзэгдлийг эсгий, холимог техник зэрэг бүтээлч ажиллагаатай  энэхүү уран бүтээлүүд нь манай ахмад нэрт зураач С.Болдбаатарын ертөнц юм.

Хэрэв үзэгч та учрыг олохоор сонирхож байвал сайтар ажиглан бүтээлүүдийг унших аваас үл мэдэгдэх нууцлаг зүйл, үйл явцыг олж мэдрэх болно……

Мэргэжлийн уран бүтээлч, МУЭ-ийн хороо, орчин үеийн урлагийн “Хөх нар” төвийн гишүүн  зураач С.Болдбаатарын

бүтээлүүд нь гадаад дотоодын музей,  галлерей, уран зураг цуглуулагч, сонирхогчдын сан хөмрөгт орсон байдаг.

Тэрээр Герман, Франц, Бельги, Канад, Орос, Турк, БНХАУ, Япон, Швед, Польш, Өмнөд Солонгос, Дани, Тайвань зэрэг улс орнуудад өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан нэртэй уран бүтээлч юм.

Та бүхэн зураачийн уран бүтээлийг өөр өөрийн өнцгөөс харж мэлмий дүүрэн таалан соёрхоно уу.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК