ШИЛДЭГ БҮТЭЭЛ – 2019

СУИС -ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн оюутнуудын

“ШИЛДЭГ БҮТЭЭЛ – 2019”

/ Хэвлэлийн мэдээ /                                                                                                                         2019.04.11

Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулиас оюутнуудынхаа бие даах чадварыг сайжруулах, мэргэжлийн чиглэлийн дагуу уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварт эерэгээр нөлөөлөх, “Бүтээлч-оюутан” гэсэн үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор “Шилдэг бүтээл”- ийн уралдаант үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

 

2017-2018 оны хичээлийн жилд тус уралдаан маань 1-2-р курс, 3-4-р курсын оюутнуудын дунд сургалтын заах арга зүйн суурь болсон “Зохиомж”, “Хар зураг”, “Уран зураг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Жилээс жилд оюутнуудын идэвхи, оролдлого, бүтээлч сэтгэлгээний цар хүрээ, уран бүтээлдээ хандах хандлагад өөрчлөлт орж байгаа нь  уралдаанд ирж буй оюутнуудын ажлуудаас тодорхой харагдаж байгаа бөгөөд уралдааны ач холбогдлыг ч мөн адил тодорхойлж байна.

Үзэсгэлэнд уран зураг, монгол зураг, зураасан зураг, монументаль уран зураг, уран баримал, уран дархан, уран сийлбэр, чимэглэх урлаг, арьсан урлаг, график дизайн мэргэжлийн 80  гаруй оюутны 100-аад бүтээлээрээ авъяас, ур чадвараа сорин оролцлоо.

 

Тус уралдаанаас Гран при шагналын эзэнд СУИС-ийн захирал доктор, профессор Э.Сонинтогос, Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн захирал доктор, дэд профессор Д.Уранчимэгийн нэрэмжит шагнал, сэдэв тус бүр дээр 1, 2, 3-р байрыг эзлүүлэн урамшуулдаг билээ.

Энэ удаагийн “Шилдэг бүтээл”-2019 уралдаант үзэсгэлэнгээс Гран при шагнал буюу СУИС-ийн захирал доктор, профессор Э.Сонинтогос, Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн захирал доктор, дэд профессор Д.Уранчимэгийн нэрэмжит шагналыг зураасан зургийн 3-р курсын оюутан О.Цэнгүүн “ Анхны цас” өнгөт модон бар, уран дархны 2-р курсын оюутан О.Цэнгүүн “Зүүдлэгч” зэс хөөмлийн бүтээлээрээ гардан авлаа. Жил бүрийн “Шилдэг бүтээл” уралдаант үзэсгэлэнгээс Гран при шагнал гардан авсан оюутнуудаа аль нэг улс орны урлагийн ертөнцөөр аялуулах давхар боломжийг олгодгоороо энэхүү шагналын үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлж болно.

1-2-р курсын оюутнуудын дунд “Зохиомж”хөтөлбөрийн хүрээнд 1-р байрыг уран зургийн 1б курсын оюутан Б.Батхуяг “Чимээгүй дуу”цуврал бүтээлээр, 2-р байрыг уран баримлын 2-р курсын оюутан

 

Уран бүтээлч оюутан залуусыг дэмжин ажиллаж “Шилдэг бүтээл 2019” уралдаант үзэсгэлэнг амжилттай зохион байгуулахад гар бие оролцож байгаа  “Norphei” арт галерейн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Та бүхэн монголын ирээдүйн дүрслэх урлагийн төлөөлөл болсон оюутан залуусын уран бүтээлээр мэлмийгээн мялаан төгс мэдрэмж, сэтгэлийн цэнгэл эдлэн морилон саатахыг урьж байна.

 

СУИС -ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн

 Дүрслэх урлаг, онол түүхийн тэнхим

 

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК