ХАВАР

Үзэсгэлэнгийн хэвлэлийн мэдээ

УГЗ зураач Д.Гунгаасүх

МУЭХ-ны шагналт зураач Г.Төмөр

МУЭХ-ны шагналт зураач Д.Жадамба

МУЭХ-ны гишүүн зураач Г.Болдбаяр

Уран барималт Г.Ганбаатар

Хүн төрөлхтөний уран сэтгэмж гоо зүйн боловсрол таашаал урлахуйн ухааны мэдлэгийн дээд оргил бол урлаг юм. Бид хүний оргилуун сэтгэлийн мэдрэмж хийсвэр сэтгэлгээ, гүн ухааны бүтээлч ажиллагааг дээдэлдэг мэдээлэлийн эрин зуунд амьдарч байна. Цаашид бид илүү их оюунлаг, гэгээлэг хүнлэг байж уламжлалт ёс заншил, урлаг соёлоо өргөмжлөн дээдэлж байгаль эх дэлхийтэйгээ зөв зохицон амьдарлаас суралцах ухаанд ойр байж эх орноо хайрламаар байна. Амьдрал хязгааргүй хийж бүтээх боломжоор дүүрэн учраас мөрөөдөл зорилгоо биелүүлэх нь бидний аз жаргал сэтгэлий ханал билээ. Иймд бид өөрсдийн гэсэн ертөнцөөр та бүхнийг урин дуудах гэсэн зорилготой юм. Цаг хугацаа гэдэг бидний бүтээлийн хэмжүүр ба бидэнд урам зориг өгч хүч ухаан заяаж байдаг нь та бүхэн билээ.

Бидний хамтарсан “Хавар” уран бүтээлийн үзэсгэлэнд тавтай морилно уу.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК