МИНИЙ АЖИЛ- МИНИЙ БАХАРХАЛ

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв “Norphei Art Gallery” хамтарч “Миний ажил-Миний бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг 2018 оны 12 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус төвөөс “Миний ажил-Миний бахархал” уралдааныг цагдаа, дотоодын цэргийн анги алба хаагчдын албандаа хандах хандлага, бахархах сэтгэлийг нэмэгдүүлэх, албаны техник, тусгай хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор үзэсгэлэн дэлгэж буй юм.

Энэхүү үзэсгэлэнд уралдаанд оролцогчдын бүтээлээс гадна мэргэжлийн гэрэл зурагчдын дуранд буусан цагдаагийн байгууллага, алба хаагчдийн гэрэл зургуудаас олон нийтийн хүртээл болгож байна.

“Миний ажил-Миний бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн хоёр өдрийн турш үргэлжилнэ.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК