АНИР

Norphei Art галерей 2018 оны 08-р сарын 22-ны өдрөөс 08-р сарын 31-ний өдрүүдэд уран бүтээлч, зураач МУЭХорооны гишүүн Н.Гүнчинсүрэн, Л.Давааням нарын “АНИР” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг үзэгч олноо дэлгэн үзүүлж байна.

Тус “АНИР” үзэсгэлэнд байгалийн сэдэвтэй 30 гаруй уран зураг тавигдаж байгаа бөгөөд тус уран бүтээл нь реалист академик дэг сургалтын уран зургийн  гайхамшигт ур чадварыг харуулж байгаагаараа онцлогтой юм.

Хэдийгээр тус бүтээлүүд нь Монгол орны үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ард түмний өдөр тутмын аж байдал, сонин содон үзэгдлийг илэрхийлж байгаа боловч тус 2 уран бүтээлчийн байгалиас заяасан урлагийн өндөр мэдрэмж, дахин давтагдашгүй өнгийн тоглолт, зохиомж нь эдгээр бүтээлүүдийг сэтгэл догдлом харагдуулж байна.

Монголын орчин үеийн урлагийн тавцан дээр реалист уран зургийн чиглэлээр туурвиж буй аж байдал, байгаль зураг ховордож байгаа энэ үед эдгээр залуу уран бүтээлчдийн туурвил нь Монголын урлагт нэн удахгүй өөрчлөлтүүдийг авчирна гэдэгт бид итгэлтэй байна.

Уран бүтээлч Л.Давааням нь ОД ДУДТДС /Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль/-г 2008 онд Зураач мэргэжлээр дүүргэсэн. Түүнээс хойш тасралтгүй уран бүтээлээ туурвихын зэрэгцээ ИЗОУИС /Их Засаг Олон Улсын Их Сургууль/-н ДУДТДС /Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль/-д багшилж байна. Уран бүтээлч Н.Гүнчинсүрэн нь 2006-2007 онд ДУДэС, 2007-2011 онд ОХУ Красноярск хотын КГХИ /Красноярский Государственный Художественный Институт/ А.А.Покровский уран зургийн урланд 2015-2017онд ОХУ СПГАИЖС им. Репина/ САНКТ-ПЕТЕРБУРГСКИЙ ГОСУДАРСТВЕНЫЙ АКАДЕМИЧЕСКИЙ ИНСТИТУТ ЖИВОПИСИ, СКУЛЬПТУРЫ имени И.Е.РЕПИНА/ В.С.Песиковын урланд мэргэжил дээшлүүлэн тус тус суралцсан болно. Мөн уран бүтээлээ тасралтгүй туурвисаар байгаа юм.

 

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК