БИДНИЙ ОРОН ЗАЙ-2018

Дүрслэх урлагийн боловсрол олгох чиглэлтэй хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагддаг үзэсгэлэн  2014 оноос эхлэлтэй бөгөөд энэхүү үзэсгэлэн нь тус хоёр сургуулийн хамтарсан дөрөв дэх удаагийн үзэсгэлэн юм.

Энэ удаагийн “Бидний орон зай”-2018 хамтарсан үзэсгэлэнд Д.Амгалангийн нэрэмжит ДДУС, ӨМӨЗО-ны Урлагийн Дээд сургуулийн Уран Зургийн дээд сургуулийн уран бүтээлч багш, оюутнуудын усан будаг, хятадын уламжлалт гохуа зураг, уран зураг, монгол зураг, уран баримал, зураасан зураг, уран дархан, керамик, график дизайны зэрэг дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээгдсэн 60 гаруй уран бүтээлүүд дэлгэгдэн тавигдлаа.

Уг үзэсгэлэн нь уран бүтээлч багш нарын бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах, оюутан сурагчдыг мэргэжилдээ дуртай, сонирхолтой, хүсэл эрмэлзлэлтэй болгох, бүтээлч идэвхийг өрнүүлэх, хоёр орны урлагийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Хоёр сургуулийн хамтын ажиллагаа болон үзэсгэлэнгийн ач холбогдолыг тодорхойлбол: Дүрслэх урлагаар дамжуулан Монгол Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын сургуулийн уран бүтээл, эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, иновацийн ажлыг өндөр түвшинд гаргах, харилцан мэдлэг туршлагаа солилцох, дүрслэх урлагийн чиг хандлага бүхий төсөл хөтөлбөрүүдийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааны үр дүн харагдаж байна.

Хамтарсан үзэсгэлэнд ӨМӨЗО-ны Урлагийн Их сургуулийн Уран Зургийн Дээд сургуулийг төлөөлөн  Бар зургийн багш Хурц, Уран зургийн багш Liu Leming, Хятад зургийн багш Gao Wenliang хүрэлцэн ирж оролцож байна.

 

2018.08.31-ний  19 цагт “Norphei” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.

2018.08.31-2018.09.05 хүртэл үргэлжилнэ.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК