МОНГОЛ ТӨРИЙН САХИУСНЫ ӨРГӨӨ 110 ЖИЛ

Монголын түүх, шашин, соёлын гайхамшигт өв Чойжин ламын сүм байгуулагдсаны 110 жилийн ой энэ жил тохиож байна.

Музейн хамт олон энэхүү тэгш ойг тохиолдуулан хутагт Лувсанхайдав, түүний сүм, музейн түүхэнд холбогдох гэрэл зургаас бүрдсэн “МОНГОЛ ТӨРИЙН САХИУСНЫ ӨРГӨӨ 110 ЖИЛ” сэдэвт гэрэл зургийн цомгийг эрхлэн хэвлүүллээ. Цомогт багтсан гэрэл зургууд нь зөвхөн хутагт Лувсанхайдав, түүний сүм, музейн үүх түүхийг өгүүлээд зогсохгүй, ХХ зууны эхэн үеэс өнөөг хүртэлх цаг хугацааны Нийслэл Хүрээ, Улаанбаатар хотын төв хэсгийн төрх байдал, барилгажилт, хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдгээрт гарсан өөрчлөлт, түүх, соёлын дурсгалт зүйлд төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд хийгээд хүмүүс хэрхэн хандсан болон хандаж байгаа зэргийг харуулснаараа үнэ цэнэтэй юм. Бид тус цомгийг нийтэд танилцуулах ажлын хүрээнд “МОНГОЛ ТӨРИЙН САХИУСНЫ ӨРГӨӨ 110 ЖИЛ” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж байна.

 

Зохион байгуулагч: Чойжин ламын сүм музей

Хамтран ажиллах байгууллага: Гэрэл зургийн Гамма агентлаг

Дэмжигч байгууллага: Nophei Art  галерей

Гэрэл зургийн цомог, үзэсгэлэнгийн нээлт: 2018 оны 6 сарын 21-ны 11цагт

Үзэсгэлэнгийн хуваарь: 2018 оны 06 сарын 21-30-ны өдрүүдэд 9:00-18:00 цагт  Nophei Art  галерейн үзэсгэлэнгийн танхимд /BlueMon Centre 1 давхар/

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК