ШОНХОР

Шонхор уран бүтээлийн үзэсгэлэн

Монголчууд эрт үеэс хурмастын амьтан шувууг онго шүтээнээ болгож ирсэн ба ан авд сурган ашиглаж байсан түүхэн баримт бий. Тэдгээр анчдын тоонд шонхор шувуу нь ордог бөгөөд Монгол оронд 10 зүйл шонхор нүүдэллэн, нутаглаж амьдардагаас биеэр хамгийн том нь Идлэг шонхор юм.

2012 оны 10-р сарын 20-нд 101-р тогтоолоор шонхор шувуу нь Монгол улсын үндэсний бахархалт шувуу мөн болохыг зарлан тунхагласан байдаг.

Миний бие 2010-2014 онд ДУДС-д суралцан төгсөхдөө баклаврын дипломын ажлаа шонхор сэдвээр эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд судалгаа шинжилгээ цөөнгүй хийж бүтээж байна.

Энэхүү үзэсгэлэнгээрээ Монголын бахархалт Шонхор шувууг монгол зургийн арга ажиллагаа техник дээр тулгуурлан уран бүтээлээ туурьвиж ирээдүй хойч залуу үеийнхэндээ сурталчилан танин мэдүүлж дэлхий дээр тоо толгой цөөрч буй Монгол идлэг шонхорыг хайрлан хамгаалах үйл хэрэгт ийнхүү гар бие оролцож байна.

Түүнчлэн бидний үнэт өв соёл болох монгол шувуулахуйг дэлхийд сурталчилахыг зорилоо.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК