BATSUKH PHOTOGRAPHY

Дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, гэрэл зураг сонирхогч  Галсангийн Батсүх нь ан амьтан, шувуудын араншинг гэрэл зургийн урлагт буулгагч, тэдний тухай фото сурвалжлага, тэмдэглэлээр дагнасан нийтлэлч. Эдгээр бүтээлээрээ дамжуулж олон нийт, түүний дотор хүүхэд, залуучуудад зориулсан ан амьтан, жигүүртэн шувуудын ертөнц, тэдэнд ээлтэй амьдрах, тэднийг хайрлан хамгаалахтай холбогдсон соён гэгээрүүлэх үйлсийг олон ниитийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод нийгмийн цахим сүлжээгээр тогтмол явуулдаг. Тэрбээр Монголын Шилдэг Нийтлэлчдийн Клубын гишүүн (baabar.mn), Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны хүндэт ерөнхийлөгч.

Мөн “Ан амьтны араншин” (Attitudes of Wild Animals), “Шувуудын анир” (Whispers of Birds) ном бүтээж, 2014 онд ан амьтан, шувуудын гэрэл зургийн “Эс хайрлахын аргагүй ертөнц” бие даасан үзэсгэлэн анх удаа гаргасан бөгөөд түүнээс хойшхи шинэ бүтээлүүдээрээ “Эс хайрлахын аргагүй ертөнц II” бие даасан үзэсгэлэнгээ 2018 оны 5-р сарын 21-25 хооронд Norphei Art галерейн үзэсгэлэнгийн танхимд гаргаж байна.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК