IN TO THE COLORS

Зураач Б.Батжин

Залуу уран бүтээлч , Урчуудын эвлэлийн гишүүн зураач  Б.Батжин  /Batjin Art/-н “Into the Colors”  уран зургийн үзэсгэлэн 2020.4.2-4.9 хооронд “Norphei” арт галерейд дэлгэгдэнэ.

Б.Батжин нь 2010 оноос АНУ-ийн Missouri State University –д мэргэжлээ дээшлүүлэн сурч, амьдарч байхдаа Чикаго Deerfield хот, Иллинойс  Adrian хот, Мичиган мужуудад 5 удаа өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан байна. Үүнээс гадна Герман, Щвейцарт үзэсгэлэнд оролцож байсан.

“Into the Colors”  нь түүний долоо дахь бие даасан үзэсгэлэн юм. Үзэсгэлэндээ 20 гаруй бүтээл дэлгэгдэж байна.

Уг үзэсгэлэнгээ “Into the Colors” гэж  нэрлэсэн нь олон төрлийн өнгөний уусалт, өөрийн тухайн үеийн сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн бүтээлүүд байгаа учир үзэгчид миний тухайн үеийн мэдрэмжийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, таашаал аваасай гэж хүсэж байна. Өнгө бол хүнд хүчтэй мэдрэмжийг өгөхөөс гадна өөр өөрийн гэсэн утга учрыг илэрхийлж аливаа юмстай зүйрлэгдэж байдаг.

Миний энэ үзэсгэлэнд хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгож тайлж унших хийсвэр сэтгэлгээний бүтээлүүд тавигдсан.

Хийсвэр сэтгэлгээний буюу Абстракт уран зургууд нь дахин хэзээ ч дахин давтаж хийх боломжгүй цор ганц бүтээлүүд байдаг. Яагаад гэвэл тэндээс маш олон санаандгүй өнгөний уусалт, техникүүд гардаг. Би зохиомжууддаа өнгөний зузаан нимгэн, хатуу зөөлөн гэсэн маш олон арга техник ажиллагаануудыг  харуулахыг хичээж шинэ шинэчлэл туршиж үзсэн.

Өнгөний агшин зуурын хувирал, хувьслын онцлог үеүдийг түүний бүтээлүүд өөртөө шингээжээ.

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК