PASSENGERS

“Passengers” хамтарсан үзэсгэлэн

Сүлэлдсэн өнгө, металл холбоосууд, тэдгээр дээр тусах гэрлийн ойлт болон зөөлөн өнгийн даавууны нийлбэрүүд нь энэ үзэсгэлэнгийн ердөө л үзэгдэх өнгөн тал юм. Бүтээлүүдийг нарийн тулж ажиглан дотор нь орвол (жинхэнээсээ дотор нь биеэрээ орвол) та тус үзэсгэлэнгийн, бүтээлийн нэгэн хэсэг болно.

 

2019 оны 3 дугаар сарын 16-29-ний өдрийг дуустал Norphei Art галерейн танхимд тавигдсан бүтээлүүд нь энгийн нэгэн сэдэв болох хүн буюу БИ”-г олон талт өнцгөөс харж хүний мэдрэхүйг голчлон онцолсон билээ. Бидний мэдэх мэдрэхүйгээс гадна оноож хэлсэн нэргүй ч содон мэдрэмжүүдийг бид сэтгэлдээ тээсээр явдаг тухай гэх үү дээ. Харин “Passengers” гэдэг нэрний тухайд утгаар орчуулбал тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнээс бусад аялагч, зорчигч нарыг нэрлэсэн үг юм. Тэгэхээр бид заримдаа өнөөх л оноож нэр өгөхөд хэцүү мэдрэмжүүддээ хөтлөгдөн жолоодуулан явсан байдаг эсвэл бүр эсрэгээрээ тэр мэдрэмжүүдээ тээсээр хаа нэг тийш оддог билээ. Гэхдээ тэр мэдрэмжүүд эсвэл бид хаашаа оддог юм бол?

 

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК