THE CREATIVE ASIA- БҮТЭЭЛЧ АЗИ

“БҮТЭЭЛЧ АЗИ” сэдэвт Олон улсын хувцас дизайнерүүдийн хамтарсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, хувцас загварын шүүмж-хэлэлцүүлэг

зохион байгуулагдана

(2019 оны 6-р сарын 25-ний өдрөөс 6-р сарын 27)

 

СУИС-ийн ДДУС Монголын дизайнерүүд болон Үндэсний үйлдвэрлэлийг олон улсад сурталчлах, гадаад улс оронтой хувцас загвар, маркетингийн судалгаа болон бизнесийн чиглэлийн хамтын ажиллагааг өрөгжүүлэх, загварын шүүмж судлалын судалгааны чиглэлийг үүсгэн хөгжүүлэх зэрэг үйл явцыг дэмжих зорилгоор бүс нутгийн хувцас загвар үйдвэрлэлийн салбарт тэргүүлэгч БНСУ-д төвтэй Солонгос, Хятадын хамтарсан хувцас загвар судлал, үйлдвэрлэлийн академи, Солонгос Улсын Хувцас Загварын Бизнесийн холбоотой хамтран 2019 оны 6-р сарын 25-ны өдрөөс 6-р сарын 27-ны өдрүүдэд Монгол Улсын Улаанбаатар хотноо олон улсын хувцас загвар судлалын эрдэмтэн судлаачид, дизайнерүүдийн уулзалт, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, загварын шүүмж судлалыг зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн үйл ажиллагаа “The Creative Asia” сэдвийн дор явагдах бөгөөд гадаадаас Монгол Улс, БНСУ, БНХАУ, ОХУ, Узбекистан, Хонг-Конг, Вьетнам, Тайвань, Пакистан зэрэг 9 орны хувцас загвар судлал, загварын бизнес, загварын маркетингийн эрдэмтэн судлаачид болон уран бүтээлч дизайнерүүд оролцоно.

 

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК