“ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ БРЭНД” ҮЗЭСГЭЛЭН

 

Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд нэгдэн орсноос хойш эдүгээ 40 жил болж байгаа энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар нь Монголын Бренд эзэмшигчидийн холбоотой хамтран “Дэлхийд танигдсан Монгол брэнд” үзэсгэлэнг 2019 оны 04 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд “BlueMon” төвийн “Norphei Art” галлерейд зохион байгуулж байна.

 

“ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ БРЭНД” үзэсгэлэнгийн зорилго нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль” хүртсэн зохион бүтээгчдийг алдаршуулах, болон Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийн дагуу Дэлхийн улс орнуудад бүртгэгдсэн Монгол Улсын үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүний дээж болон тэдний патент бүхий бүтээгдэхүүнийг сурталчлахад оршино.

 

Үзэсгэлэнд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль” хүртсэн 17 зохион бүтээгч, эрдэмтэн, судлаачдын болон бүтээлийн танилцуулга тавигдсан.

 

Монгол улс 1985 онд Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр, 2001 онд Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийн Протоколд тус тус нэгдэн орсон. Энэ хугацаанд Монгол Улс гадаадын нийт 50,000 барааны тэмдгийн мэдүүлэг хүлээн авч бүртгэсэн. Монгол улсын дэлхийн улс орнуудад нийт 26 барааны тэмдэг бүртгүүлсэн ба энэхүү үзэсгэлэнд тэдгээр брэнд бүхий бүтээгдэхүүний дээжийг дэлгэн үзүүлж байна.

 

 

 

 

                                                                                                                        Nophei Art Gallery-д
Гадаа цастай ч Галерейд цэцэгсийн анхлим үнэр, солонгийн өнгө алагласан өдөр болж өнгөрлөө.
😇 Цэцэгт Мэндчилгээ ХХК нь 10 жилийнхээ ойн хүрээнд зориулан санаачилсан ГОЁЛЫН ЦЭЦГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ 🌹 МОНГОЛДОО АНХ УДАА амжилттай зохиож NORPHEI ART GALLERY-д болж өнгөрлөө.
Энэхүү үзэсгэлэнгээрээ бид нийт 70-80 нэр төрлийн цэцгүүдийг 🌷🌺🌸🌻 олон нийтэд танилцуулснаас та бүхэндээ үзэсгэлэнгийн онцлох цэцгүүдийг #Цэцэгт_мэндчилгээ танилцуулж байна.

 

 

 

 

“БҮТЭЭЛЧ АЗИ”

“БҮТЭЭЛЧ АЗИ” сэдэвт Олон улсын хувцас дизайнерүүдийн хамтарсан үзэсгэлэн Norphei Art gallery-д 2019 оны 06 сарын 25-27 хүртэл дэлгэгдэнэ.

СУИС-ийн ДДУС, Монголын дизайнерүүд болон Үндэсний үйлдвэрлэлийг олон улсад сурталчлах, гадаад улс оронтой хувцас загвар, маркетингийн судалгаа болон бизнесийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, загварын шүүмж судлалын судалгааны чиглэлийг үүсгэн хөгжүүлэх зэрэг үйл явцыг дэмжих зорилгоор бүс нутгийн хувцас загвар үйдвэрлэлийн салбарт тэргүүлэгч БНСУ-д төвтэй Солонгос, Хятадын хамтарсан хувцас загвар судлал, үйлдвэрлэлийн академи, Солонгос Улсын Хувцас Загварын Бизнесийн холбоотой хамтран 2019 оны 6-р сарын 25-ны өдрөөс 6-р сарын 27-ны өдрүүдэд Монгол Улсын Улаанбаатар хотноо олон улсын хувцас загвар судлалын эрдэмтэн судлаачид, дизайнерүүдийн уулзалт, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, загварын шүүмж судлалыг зохион байгуулж байна

© 2020. Norphei Art Gallery

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК